108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны зургаадугаар сарын 1- 7-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд чатбокс мессэж сувгаар нийт 1752 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 300 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 122 дуудлага, мэдээлэл хүссэн дуудлага 786, зорилтот бус 538 дуудлага, өргөдөл саналын 6 дуудлага бүртгэгдсэн байна
Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 276 байгаагаас аймгийн хэмжээнд 94 дуудлага, нийслэлийн хэмжээнд 182 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна. Харин хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 19 хүүхэд үйлчилгээ авсан байна.
| Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1752 дуудлага мэдээлэл иржээ | ||
| Үзсэн: 83 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.