Шууд Chart

“Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа

2026-06-10 14:57:52

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар өнөөдөр “Дакар-2026” Залуучуудын IV зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад буй тамирчид, дасгалжуулагчид болон холбоодын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Монгол Улсаас спортын 6 төрөлд нийт 10 тамирчин эрхээ аваад байна. Үүнд:

  • 3х3 сагсан бөмбөг – 4 тамирчин
  • Усанд сэлэлт – 2 тамирчин
  • Бокс, жүдо, дугуй, элсний бөх – тус бүр 1 тамирчин  оролцоно.

Монголын багийн бүрэлдэхүүнд тус наадмын мэдээлэл болон бэлтгэл ажил хангах, зохион байгуулалтын мэдээллийг МҮОХ-ны ажлын албанаас хийв.

“Дакар-2026” наадам 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр  сарын 13-нд Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдах бөгөөд Африк тивд болох анхны Олимпын спортын наадам гэдгээрээ онцлогтой.

“Сингапур-2010” залуучуудын анхдугаар зуны олимпын наадамд гимнастикийн төрөлд Г. Эрдэнэболд, чөлөөт бөхийн охидын 60 кг-ын жинд Б. Батцэцэг нар алтан медаль хүртэж, Монголын багийн амжилтын буухиаг эхлүүлсэн бол “Наньжин-2014” залуучуудын II зуны олимпын наадамд чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б. Дөлгөөн мөнгөн медаль, “Буэнос-Айрес-2018” залуучуудын III зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Г. Тэмүүжин хөвгүүдийн 55 кг-д, Л. Сосорбарам охидын 52 кг-д тус тус мөнгөн медаль, чөлөөт бөхийн охидын 65 кг-ын жинд Т. Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.

Монголын залуу тамирчид олимпын өмнөх амжилтын буухиаг үргэлжлүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр бэлтгэлээ базааж байна.


“Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй