Шууд Chart

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн болно

2014-10-24 09:30:52

Нийслэлийн 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан хүүхдийг хөгжүүлэх, оюуны чадвар суулгах ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болно. Нэрэмжит тэмцээн зохион байгуулахад шаардагдах 11 сая 225 мянган төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын батлагдсан урсгал зардлын Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Өсвөрийн шатарчдын тэмцээнийг Нийслэлийн Боловсролын газраас удирдамж гарган, зохион байгуулж байна.


Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн болно  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-31 13:00
Шатарчдын энэ тэмцээнүүдийг сайн дэмжих хэрэгтэй хүүхдийн оюун ухаанд сайн нөлөөтэй шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй