Шууд Chart

Нийслэлийн есөн “Тэргүүний өрх-гэр” -ийг шалгарууллаа

2014-10-27 15:29:13

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ахмадын хорооноос ”Нийслэлийн тэргүүний өрх-гэр” –ийг шалгаруулж, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тэргүүний өрхүүдэд гэрчилгээ гардууллаа. Тус шалгаруулалтыг жил бүр явуулдаг бөгөөд олон жил ханилсан,  үр хүүхдүүд нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сайн сайхан амьдарч байгаа есөн өрхөд “Нийслэийн тэргүүний өрх гэрийн гэрчилгээ”-г олгодог байна.

Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр 2014 оны тэргүүний өрхөөр  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Батбаяр, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамдинжав, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д.Жаргал,  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Х.Адилбиш, Н.Оюунхүү, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн М.Чанцалсүрэн, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Очирсүрэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Дамиран, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ө.Агийваанчиг нар шалгарчээ.


Нийслэлийн есөн “Тэргүүний өрх-гэр” -ийг шалгарууллаа  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй