Шууд Chart

АНУ, Хятад хоёр түүхэн тохиролцоонд хүрлээ

2014-11-17 09:50:30

Бээжинд үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы үеэр АНУ, БНХАУ хоёр түүхэн тохиролцоо хийлээ. Хоёр гүрний тэргүүнүүд дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд эрчимтэй бууруулахаар тохиролцсон байна. Энэ бол түүхийн онцлох үе хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Хэлэлцээний хүрээнд АНУ 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 26-28 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Харин энэ хугацаанд БНХАУ нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлэхгүй бөгөөд цөмийн эрчим хүч болон нар, салхи зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаггүй эрчим хүчний хэрэглээг 20 хувиар өсгөнө хэмээн амлажээ.

Энэ бол БНХАУ-ын анх удаа нүүрстөрөгчийн ялгаруулалтад хариуцлага хүлээхээ мэдэгдсэн түүхэн үйл явдал юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Обама болон Си Зиньпин нарт ирэх жил Парист болох уур амьсгалын зөвшилцлийн чуулганы өмнө чухал хувь нэмэр оруулсан хэлэлцээ хийсэнд баяр хүргэсэн байна.


АНУ, Хятад хоёр түүхэн тохиролцоонд хүрлээ  
Үзсэн: 3132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
92.225.117.xxx [92.225.117.xxx] 2014-11-17 17:57
za daa urd zugiihen nuursnii heregleegee bagasgaj orosoos baigaliin hii avah ni todorhoi , mun salhi narnii energiig tulhuu ashiglah ni hugjil ni hurdsaj baigaa ulsad asuudalgui
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-11-17 11:52
oros america 2g manai hudaldaa buuraad bn odoo bolio glll ewlervvlcen gar da Manaih 5tolgoin nvvrsee zarahaa bolichuul ysiin bee nvvrsenees mani howor elementiig n awaad uldsen nvvrsiig n zugeer gazar uhaad bulchdag geh ym bnle
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-17 11:30
Хятад нээрээ үнэн бяртай болжээ. Хөөрхий муу Америкчууд хийн хүлэмжийн ялгаруулалтыг бараг 30 хувь бууруулья гэж байхад Хятадууд "бид бол нэмэгдүүлэхгүй байя" гэж бааварласан байх юм.

Бидэнтэй нэгдээрэй