
Эрхэм гишүүн АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Х.К.Виеторын туурвисан “Улс орнуудын өрсөлдөөн” бүтээлийг эх хэлнээ орчуулсанаа маргааш уншигчдын хүртээл болгох гэж байна. Уг бүтээлийн нээлтийг ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Интерном”-д хийх аж. Түүнийг нөхөд нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургуулийг тус тус төгссөн нь орчуулгын бүтээлд хүч үздэг гэнэ. Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамтаар “Хөгжлийн хөтөч” цуврал бүтээлийнхээ нэгдүгээр ботийг “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” нэртэйгээр, хоёр дахь ботийг нь “Нордик загвар” нэртэйгээр хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон юм. Харин гурав дахь боть нь Монгол хөгжих үү, эс хөгжих үү. Засаглалын хямралыг хэрхэн даван туулах вэ гэдэг шийдлийг хайж байгаа энэ мөчид уншигчдын хүртээл болгож байгаагаараа онцлогтой гэнэ.
УИХ гишүүн Л.Энх-Амгалан ээлжит бүтээлээ маргааш дэлгэнэ | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.