Шууд Chart

"Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль"-ийн хэлэлцүүлэг боллоо

2015-03-24 18:09:08

Энэ сарын 17-ны өдөр Ховд аймагт "Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль"-ийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, мөн тус хорооны ахлах зөвлөл Л.Лхагвасүрэн, Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрүүл мэндийн ажилчид оролцон санал бодлоо солилцсон юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр иргэд “Хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдээ дэмжихгүй бол нийгмийн хангамж муутайгаас болоод нарийн мэргэжлийн эмч нар дутмаг болжээ. Эмчлэх эрхээ авахын тулд олон жил сурч цаашлаад арав ба түүнээс дээш жил ажиллаж байтал тэтгэвэртээ гарах нас нь болчихно”, “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд сувилагч нарийн чадварыг сайжруулах хэрэгтэй”, “Өрхийн эмнэлэгт стандартад нийцсэн тоног төхөөрөмжүүд дутмаг байна” зэрэг асуудлыг хөндөж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Батцогт “Эрүүл мэндийн салбар нь бусад салбарыгаа бодвол хоцронгуй тул зах зээлтэй нь холбох асуудал их байна. Бид Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль өргөн барьж байгаа учир батлагдах юм бол манай улсын төрийн өмчийн засаглалын хууль тодорхой болох юм. Аль нам засаг барихаас шалтгаалж эмнэлгийн дарга нар шинээр томилогддог. Тэгэхээр нэг дарга удаан ажиллаж чадахгүй болдог. Энэ нь эрүүл мэндийн салбарын  хөгжилийг удаашруулдаг гэсэн шүүмжлэл бий. Тэгвэл бид засаглалын асуудлыг шийдэж нэг дарга нь тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн эмнэлгийн удирдлагуудад санхүүгийн эрх мэдэл, боловсролын эрх мэдлийг бүрэн өгөх юм. Улсын эмнэлэг нь хувийн эмнэлэг шиг өөрөө бие даан хөгжих давуу талтай. Бид энэхүү хуультай холбоотой хэлэлцүүлгийг анхан шатнаас нь эхлэн орон нутагт буюу сум, багийн эмч нарыг хамруулан зохион байгуулж байна. Цаашлаад энэ хэлэлцүүлэгт яригдсан саналуудыг бид хуулийн төсөлд суулгах тал дээр дөхөмтэй арга хэмжээ авч ажиллана. Мөн олон шатны түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулна. Харин манай Ховд аймгийн хувьд Бүсийн Эрүүл Мэндийн оношилгоо эмчилгээний төв гэсэн нэртэй боловч үйл ажиллагаа явуулахад байр орон, тоног төхөөрөмж, цалин хангажийн хувьд хүндрэлтэй. Хэдийгээр ийм байдалтай байсан ч өөр аймгуудаас олон хүн ирж үйлчлүүлдэг” гэсэн юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль"-ийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.76.xxx [124.158.76.xxx] 2015-08-12 08:28
УЛААНБААТАРТ ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ХЭЗЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ВЭ? ДҮҮРЭГ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ.

Бидэнтэй нэгдээрэй