Шууд Chart

Гитлерийн зурсан зургийг худалдана

2015-03-25 09:54:42

Лос-Анжелес хотын дуудлага худалдаагаар Адольф Гитлерийн зурсан усан будгийн зургийг үнэ хаялцуулан худалдах болсон тухай "Guardian" мэдээлжээ. 

34.3х27.3 см хэмжээтэй усан будгийн зураг нь ваартай цэцгийг дүрсэлсэн байна. 1912 онд 23 настай Гитлер Вена хотноо энэ зургийг зурсан байна.

Залуу уран бүтээлчийн авьяаст итгэсэн урлагийн дилер Самуел Моргенштерн баян еврей үйлчлүүлэгчдэд зарах зорилгоор хэд хэдэн зургийг Гитлерээс худалдан авчээ.  
 
1943 онд буюу нацист дэглэмийн үед Моргенштерн Lodz дахь ядуусын хороололд нас баржээ. Дарангуйлагчийн зурсан зургийг 30 мянган доллараас эхлэн дуудахаар болоод байгаа ажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гитлерийн зурсан зургийг худалдана  
Үзсэн: 1426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй