Шууд Chart

"Хонгконгийн кино наадам" эхэллээ

2015-03-25 14:17:31

Хонгконгийн олон улсын 39 дэх кино наадам Силвиа Чангийн сүүлийн бүтээл болох “Murmur of the Heart” киногоор нээлтээ хийлээ. Тус наадамд нийт 50 орны 264 кино, 360 гаруй дэлгэцийн уран бүтээл оролцжээ.

Сүүлийн шалгаруулалтад 14 кино нэр дэвшин өрсөлдөх бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хийгдсэн кинонууд оролцох гэнэ.

Анх 1976 онд анхныхаа наадмыг зохион байгуулж байсан ажээ. Хонгконгийн Засгийн газраас 2013 оноос эхлэн тус наадмын үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийт долоон сая Хонгконг долларыг зарцуулж эхэлжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Хонгконгийн кино наадам" эхэллээ  
Үзсэн: 1673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй