Шууд Chart

“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн боллоо

2015-03-25 14:29:16

Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдийн дунд  зохион  байгуулагддаг  “Уран  хөдөлгөөн гимнастик”-ийн  тэмцээн  энэ сарын  19-ний  өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнийг бүх нийтийн бие тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыг гимнастикийн  хөдөлгөөнөөр  эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн  тамир  спортод  дур сонирхолтой  болоход  дэмжлэг  үзүүлэх  зорилгоор  дүүргийн  спорт  хороо,  боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан.

Тэмцээнд 65 дугаар цэцэрлэг I, 28 дугаар цэцэрлэг II, 72 дугаар цэцэрлэг III байрт тус тус шалгаран шагналын эзэд болов. Ингэснээр нийслэлийн тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан цэцэрлэгүүд оролцохоор боллоо.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн боллоо  
Үзсэн: 2795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй