Шууд Chart

Бага оврын салхин сэнс үйлдвэрлэж эхэллээ

2015-03-25 15:19:48

Манай улс хамгийн анхны бага оврын салхин сэнсний турбинийг үйлдвэрлэсэн байна. “Гэрэгэ Цүүшин” компани япон инженерийн Монголд зориулан бүтээсэн 500 ватт-ын хүчин чадалтай салхин сэнсний патентыг 2013 оноос хамтран ашиглаж эхэлжээ.

Ингэснээр дотоодод салхин сэнсний турбин үйлдвэрлэх туршилт эхэлж, энэ оны хоёрдугаар сард анхны загварыг амжилттай үйлдвэрлээд байгаа аж.
Дээрх бүтээгдэхүүний хүчин чадлыг “100 000 нарны гэр” төслийн хүрээнд нийлүүлж байсан нэг нарны хавтантай харьцуулахад 10 дахин илүү юм байна.
 
Одоогоор Япон улсад дээрх патентаар үйлдвэрлэсэн салхин сэнсийг хурдны зам, гудамжны гэрэлтүүлэг зэрэгт бага оврын тог үүсгэгч турбин болгон ашиглаж байгаа ажээ.
 
Дотоодын зах зээлд салхины эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим компани байдаг бөгөөд эдгээрийн хоёроос гурав нь салхин сэнс импортолж дотоодод борлуулдаг ч дийлэнх нь 50 хүртэлх ваттын хүчин чадалтай юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бага оврын салхин сэнс үйлдвэрлэж эхэллээ  
Үзсэн: 3286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-15 20:00
Сайн бнуу
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-25 16:01
Owoo sh dee. Olon olon zuiliig eh orondoo hiij buteej uildwerleh heregtei shuu

Бидэнтэй нэгдээрэй