Шууд Chart

“Марко Поло” кино Монголд нээлтээ хийлээ

2015-03-27 11:06:00

АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт Broadway дэх “АМC Loews” театрт болсон юм.

Нээлтээ хийсэн цагаас хойш дэлхийн сая, сая үзэгчийг байлдан дагуулаад буй тус киноны Монгол дахь албан ёсны нээлт өчигдөр орой “Хүннү” кино театрт боллоо.

Киноны нээлтэд “Марко Поло” киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки нар хүрэлцэн иржээ.

Мөн киноны улаан хивсний ёслолд Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй эрхмүүд уригдан оролцлоо.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Марко Поло” кино Монголд нээлтээ хийлээ  
Үзсэн: 3059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй