Шууд Chart

Д.Цэвэгмидэд зориулсан дурсгалын самбартай боллоо

2015-03-27 13:26:22

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо.

“Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл, түүхэн замнал” сэдэвтэй тус хуралд олон хүн илтгэл тавьсан. Энэ үеэр түүний амьдралыг өгүүлсэн фото зургийн үзэсгэлэн дэлгэв.

Түүнчлэн МУИС-ийн нэгдүгээр байрны хананд түүнд зориулсан дурсгалын самбар байрлууллаа. Энэ самбарыг түүний хүү, Монгол Улсын Төрийн шагналт барималч Ц.Амгалан урласан юм.
 
Д.Цэвэгмид нь Монгол Улсаа НҮБ-ын гишүүн болоход онцгой үүрэг гүйцэтгэн, НҮБ-ын индэр дээрээс эх орноо төлөөлөн үг хэлж байсан гэдэг. “Д.Цэвэгмид” сангийнхан түүний хөшөөг МУБИС-ийн Багшийн сургуулийн үүдэнд босгох санаачилга гаргаад байгаа аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Д.Цэвэгмидэд зориулсан дурсгалын самбартай боллоо  
Үзсэн: 1604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй