Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-03-30 10:17:08

Гуравдугаар сарын 30-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

 

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Сэш Уолш: Дэлхийн аль ч оронд тавьдаг саналыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн”, “Төрийн бус байгууллагуудыг төрөл арилжуулах цаг болж”, “Зам зөвхөн машинд зориулагдаагүй”, “Үлэг гүрвэлийн эгнээ нэгээр нэмэгдэв” зэрэг мэдээ, материалыг онцолсон байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Амар амгалангийн буйд Аглаг бүтээлийн хийд”, “Ж.Батчулуун: ХААИС спортын цогцолбор бүхий хичээлийн шинэ байртай болно”, “Г.Батхүү: Жолооны курсийг Хөдөлмөрийн яам хариуцна”, “ВВС-гийн ерөнхий захирлыг заналхийлжээ” зэргийг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Онгоцноос хурдан такси үйлчилгээ цэцэглэж байна”, “Нөөцийн махыг энэ долоо хоногт борлуулж эхэлнэ”, “Бэлэн мөнгөний машины шимтгэлийг бууруулав”, “С.Эрдэнэцэцэг: Олон жилийн дараа хамтран дуулахад сэтгэлд сайхан байна”  зэрэг мэдээ, материалыг онцолсон байна. 

“Улс төрийн тойм” сонины энэ өдрийн дугаараас “Б.Амгаланбаатар: Намаа залгичихсан луйварчид Монголыг залгих гээд байна”, “БНХАУ 10 их наяд долларын бүтээгдэхүүн импортоор авна”, “Оросын ажилгүй иргэдийн тоо нэг сая давлаа” зэргийг уншаарай.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Б.Хүдэр-Ян: Засгийн газрын хагарлын дохиог М.Энхболд өгчихлөө”, “Засаг даргыг огцруулах саналыг хүлээж авахгүй”, “С.Ламбаа: Томчуудыгаа зураагүй ээ, өөрийгөө нэлээд зурсан”, “Ди Каприо хамгийн өндөр цалинтай” зэргийг унших боломжтой.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Ц.Гомбосүрэн: Харь үг хэрэглэх нь эх хэлээ тээрэмдэхтэй адил”, “Н.Отгонсайхан: Японыг дэлхийн хамгийн чанартай хөрөнгө оруулагч гэж олон улсад үздэг” зэрэг мэдээ, материалыг уншиж болно.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй