Шууд Chart

"Анчид" маргааш анд гарна

2015-03-31 10:03:37

“Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино маргааш буюу инээдмийн баярын өдөр 13.00 цагт "Тэнгис", 15.00 цагт "Хүннү", 18.00 цагт "Өргөө" кино театрт тус тус нээлтээ хийж үзэгчдэд инээд бэлэглэхээр болжээ.

Кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн туслах найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр ур чадвартайшилдэг жүжигчдээр багаа бүрдүүлж чадсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ.

Тодруулбал: Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчид тус киноны гол дүрийг амилуулсан юм.

Та бүхэн драмын тайзны ханхүү, Гамлет, дэлгэцийн бүтээлийн дурлалт залуугийн дүрд ихэвчлэн тоглодог С.Болд-Эрдэнэ, залуу дуучин П.Баярцэнгэл нар хэр сайн “Анчид” болохыг маргааш үзэх боломжтой боллоо.

Дашрамд сохирхуулахад, Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн үзэгчдээс азтай үзэгчийг шалгаруулж нээлтийн урилга бэлэглэх юм байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Анчид" маргааш анд гарна  
Үзсэн: 2278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй