Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-03-31 10:29:26

Гуравдугаар сарын 31ий өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

 “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Түймэр унтраах үеэр нэг хүн машинд дайруулан нас барж, хоёр хүн гэмтжээ”, “Японы ерөнхий сайд бусдадаа уруу татагдаж болзошгүй”, “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хатагтай өрсөлдөх үү”, “Тулам биш амьд ямаа булаацалдан нааджээ”зэрэг мэдээ, материалыг онцолсон байна.
 
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Өвлийн хүлэмжний гүзээлзгэнэ, өргөст хэмхний ургац хураалт эхэлжээ”, “Эхнэртэйгээ олон жил аз жаргалтай амьдрах арга”, “Малтай байсан бол Сибирийг цатгах байлаа”, “Цаг урагшлуулах шийдвэрт урьдчилсан судалгаа хэрэгтэй байсан гэв” зэргийг унших боломжтой.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Хөлбөмбөгийн шигшээ багийнхан дахин ялагдал хүлээлээ”, “Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа Эверестэд”, “Тэнгэрийн оронд түүнийг лав арслан гэж дуудна”, “Төрийн байгууллагын урсгал зардал их болно” зэрэг мэдээ, материалыг онцолсон байна. 
 
“Улс төрийн тойм” сонины энэ өдрийн дугаараас “Э.Эрдэнэжамъяан: Эрх баригч нам төрөөр тоглож байна”, “А.Амгаланбаатарын амбиц Архангайн боловсролын салбарыг туйлдуулж байна”, “Хүлээлт үүсгэсэн хэлэлцээр хөдөлгөөнд орж эхлэв”, “Усан цахилгаан станц байгуулах эсэх хурлын тэмдэглэл” зэргийг уншаарай.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас  “ Д.Ганболд: Ц.Мөнхбаяр нар хуулийн дагуу тэмцэхээ ухамсарласан”, “Э.Лхагвасүрэн: Дэлхийн аваргад бэлдэж байна”, “Үндэсний урлагаа сурталчлав”, “Цэвэр ашгийнхаа 30 хувийг өгөхөөр төлөвлөжээ” зэргийг унших боломжтой.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт  “Гэр хорооллыг дахин төлөвлөхөд ийм бэрхшээл хүлээж байна”, “Нийслэлд боловсруулаагүй ноос оруулахыг хориглов”, “Д.Отгонбаатар: Эхлээд хоёр дэд төв байгуулна” зэрэг мэдээ, материалыг уншиж болно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй