Шууд Chart

"Гэгээн муза" наадмын хэвлэлийн хурал болно

2015-03-31 11:41:49

Урлагийн салбарын хамгийн том шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох “Гэгээн муза” наадам энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болох ажээ.

Тус наадмын хэвлэлийн бага хурал дөрөвдүгээр сарын гуравны өдөр 12:00 цагаас Драмын театрт болох юм байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр "Гэгээн муза" наадмын зохион байгуулагчид болон  "Гэгээн муза" наадамд нэр дэвшигчид хүрэлцэн ирж мэдээлэл өгөх ба эрхэм сэтгүүлчид та бүхэн наадмын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох аж.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Гэгээн муза" наадмын хэвлэлийн хурал болно  
Үзсэн: 1738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй