Шууд Chart

“Гурван найз яасан байх нь уу" кино удахгүй нээлтээ хийнэ

2015-04-01 15:48:15

“Боловсрол суваг” телевиз “Эмоци” продакшны хамтын бүтээл “Гурван найз” олон ангит киноны шинэ анги удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.

Гэхдээ энэ кино нь тус 40 ангийн үргэлжлэл болж нэг ангит бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрэх юм.
Уг кино нь ирэх сарын 22-ноос эхлэн бүх кино театруудад гарч эхлэх юм. Киноны зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, кино зохиолч Ж.Оргил бичиж, найруулагчаар кино найруулагч Ч.Ганзориг ажиллажээ. Харин тус киног бүтээхэд 250 сая төгрөг зарцуулсан бөгөөд “Юнител групп”, “Амтат шарсан тахиа KFC” нар ивээн тэтгэгчээр ажилласан байна.
Тэгвэл тус киноны уран бүтээлчид ийнхүү ярьж байна.
Жүжигчин О.Тэмүүжин : -“Гурван найз яасан байх нь уу" кино маань найз нөхдийн үерхлийг сайн талаас нь түлхүү харуулах гэж хичээсэн. Өмнө нь гарч байсан олон ангит киноны хайр дурлалын хэсэг цаашид үргэлжилнэ. Кино дуусахдаа маш гэгээлгээр төгсөнө. Мөн олон сайхан шинэ дүрүүдийг нэмж өгсөн. Бүх насныханд зориулсан учир маш олон хүний санаа орсон. Зураг авалтын талбайг ихэвчлэн бодит айлын гэрт, хөдөө, гудамж талбай, гээд олон зүйл нэмэгдсэн. Кинонд тоглосон уран бүтээлчдэдээ бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Өнөөдөр чинь бас дөрөвдүгээр сарын нэгэн шүү дээ. За харин яагаад киногоо ингэж нэрлэсэн гэвэл, “Яасан байх нь уу? Ингэсэн байх нь байна шүү дээ” гэдэг яриа нэг хэсэг залуусын дунд газар авсан. Тэгээд шинэлэг талаас нь ч бодсон, мөн энгийн байвал зүгээр юм уу гэдэг утгаар нь үзсэн. Зохиолч Ж.Оргил киноны зохиолыг бичиж бидэнтэй хамтран ажилласан.
Жүжигчин Д.Түвшинтөр :- “Манай улсад жүжиг болон киноны зохиолч маш ховор байдаг. Бид киноны үйл явдалд өөрсдийнхөө санаа бодлоо шигтгэж өгсөн. Нийгэмд маань мөнгө хүчтэй болчихжээ. Найз нөхдийн нөхөрлөлийн гол мөн чанарыг гаргаж ирэх үүднээс энэ кино бүтээгдсэн юм” гэж ярьсан юм.
 
 
 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Гурван найз яасан байх нь уу" кино удахгүй нээлтээ хийнэ   
Үзсэн: 3651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
195.202.229.xxx [195.202.229.xxx] 2015-04-01 17:55
Гэгээлэг сэтгэгээтэй сайхан кино болж байгаад талархая.та бүхэнд уран бүтээлийн их амжилтхүсье

Бидэнтэй нэгдээрэй