Шууд Chart

"Алтайн дуулал"-2015 наадам боллоо

2015-04-07 16:23:25

Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтайн дуулал” яруу найраг, богино өгүүллэгийн наадмыг өчигдөр Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

“Алтайн дуулал” яруу найраг, богино өгүүллэгийн наадмын зорилго нь яруу найраг, эх хэл бичгийн соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, билэг авьяастныг тодруулж, алдаршуулан урамшуулахад чиглэдэг билээ.

Зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын газар, Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай бүсийн салбар зөвлөл хамтран ажилласан байна.

Тус наадмын шүүгчээр Ховд их сургуулийн ССБЗЭДэд захирал Д.Өрнөхдэлгэр, аймгийн Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагч н.Ариунжаргал, Ховдын толь сонины захирал Г.Төрмөнх, аймгийн ЗДТГ-ын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жавзанхорлоо нар шүүн явууллаа.

Тэгвэл наадмын хөтлөгчөөр Болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, Ховд их сургуулийн НХУС-ийн багш В.Янжиндулаам нар ажиллаа.

Яруу найргийн төрөлд 27 яруу найрагчийн 81 шүлэг, богино өгүүллэгийн төрөлд долоон өгүүллэг өрсөлдсөн юм.

Цаашлаад Яруу найргийн төрөлд Тэргүүн байранд Булган сумын яруу найрагч Б.Цогтбадрах, дэд байранд Жаргалант сумын яруу найрагч Б.Пүрээвсүрэн, гутгаар байранд Дарви сумын яруу найрагч Ч.Булгамаа, тусгай байранд Жаргалант сумын яруу найрагч Б.Ариун-Эрдэнэ, С.Батчулуун нар эзэллээ.

Богино өгүүллэгийн төрөлд Тэргүүн байранд Жаргалант сумын А.Оюунчимэг, дэд байранд Ховд телевизийн захирал Н.Баасанжав, гутгаар байранд Манхан сумын Д.Эрдэнэбат, тусгай байранд Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул, Үенч сумын М.Даваажав нар тус тус шалгарлаа.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Алтайн дуулал"-2015 наадам боллоо  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй