Шууд Chart

”Playtime 2015” наадмын бүртгэл эхэллээ

2015-04-08 11:25:20

Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  амьд хөгжмийн "Playtime 2015" наадам ирэх зургаадугаар сарын 27-28-нд Монгол Шилтгээнд болно.

Энэхүү наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.

Тус наадамд Монголын болон олон улсын нийт 33 хамтлаг, дуучид, DJ нар оролцоно. Тэд өөрсдийн 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлийг наадмын “Соёл-Эрдэнэ”, “Шинэ давалгаа” зэргийг тайзнаа танилцуулах юм.

Монголын шинэ 16 хамтлагийг наадмын “Шинэ давалгаа” тайзнаа сонгон оролцуулах бөгөөд сонгон шалгуулалт энэ сарын 18-нд болно.

Оролцох хүсэлтэй хамтлаг, дуучид www.playtime.mn цахим хуудсанд энэ сарын 15-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

”Playtime 2015” наадмын бүртгэл эхэллээ  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй