Шууд Chart

"Содура"-гийн өдөрлөг боллоо

2015-04-08 13:57:25

Өв соёл нь бүдгэрч буй цаатан иргэдийн ахуй амьдралыг хальснаа буулгасан “Содура” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм.  

Хөвчийн тайгын цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглалыг "Содура" киноноос үзэх боломжтой билээ. 

Тийм ч учраас “Содура” уран сайхны киноны уран бүтээлчид өөрсдийн энэхүү бүтээлийн өдөрлөгийг “Хүннү молл”-д зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үеэр тус киноны гол дүрийн жүжигчидтэй зургаа авахуулахаас гадна гол дүрийн жүжигчин Ч.Очгэрэл "Содура"-гийн дууг дуулж сонирхуулсан бөгөөд  энэ үеэр охидын "Солонго" хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээ сонордуулсан байна.

Ийнхүү "Содура" киноны уран бүтээлчид урт хугацааны нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг үзэгч түмэнтэйгээ хуваалцаж нэгэн өдрийг гайхалтайгаар үджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Содура"-гийн өдөрлөг боллоо   
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй