Шууд Chart

“Ариун хаврын тахилга” этно балетыг тоглоно

2015-04-08 16:36:07

Нийслэлийн "Улаанбаатар чуулга" XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг үндэсний хөгжимд хөрвүүлснээр дөрөвдүгээр сарын 24, 25-нд 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна.

Симфони найрал хөгжимд зориулсан уг бүтээлийг ихэвчлэн 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглодог ч энэ удаад "Улаанбаатар чуулга"-ын “Хангарьд” үндэсний найрал хөгжим тоглох юм байна.

Хамгийн гол нь уг бүтээлийг дан үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглохоор бэлтгэж байгаа нь нэн сонирхолтой бөгөөд бүжгийг бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл гүйцэтгэжээ.

Үндэсний хөгжмийн “Хангарьд” найрал хөгжмийг МУУГЗ Н.Туулайхүү удирдах юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ариун хаврын тахилга” этно балетыг тоглоно  
Үзсэн: 2534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-04-09 13:19
Сайн байцгаана уу? Танай сайттай хэрхэн холбоо барих вэ? Ямар нэг холбоо тогтоох утас, е-мэйл хаяг хайгаад олсонгүй!

Бидэнтэй нэгдээрэй