Шууд Chart

"Залуу нас" утга зохиолын дугуйлан ажиллана

2015-04-08 16:56:31

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, түүний дэргэдэх “Агь” уран бүтээлий нэгдлээс санаачлан утга зохиолд шимтэн дурлагч, эхлэн бичигч, хэн бүхэнд нээлттэй “Залуу нас” утга зохиолын дугуйланг долоо хоног тутам үнэ төлбөргүйгээр тогтмол хичээллүүлж байхаар болжээ. Дугуйланг Р.Чойномын нэрэмжит болгосон байна. 

“Залуу нас” утга зохиолын дугуйланг хичээлүүлснээр шинэ залуу уран бүтээлчид өөр хоорондоо шүлэг бүтээлээ унших, харилцан нэгнээсээ суралцах, өнөө цагийн утга зохиолын сор болсон ахмад, дунд үеийн уран бүтээлчидтэй уулзах, тэднээс суралцах зэрэгт  гүүр болон ажиллах юм байна.

Р.Чойномын “Өд” сангаас залуу уран бүтээлчдийнхээ зохиол бүтээлийг олон нийтэд сурталчлах, утга зохиолын шинэ содон мэдээ мэдээллээр хангаж байхуйц долоо хоног тутмын “Залуу нас” сонинг мөн гаргахаар болжээ.

Тус утга зохиолын сонин нь залуу уран бүтээлчдийн үзэл бодол, авьяас билгийг нээх "Чөлөөт индэр" юм. Тиймээс “Залуу нас” сонинтой “Залуу нас” утга зохиолын дугуйлан Р.Чойномын цагаадсан өдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн номын өргөөнөө албан ёсоор нээлтээ хийх аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Залуу нас" утга зохиолын дугуйлан ажиллана  
Үзсэн: 2012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй