Шууд Chart

“Хар сувдны нууц” тун удахгүй

2015-04-15 14:47:53

"Хар сувдны нууц" адал явдалт инээдмийн кино ирэх тавдугаар сарын нэгэнд нээлтээ хийхээр товоо зарласан. Хэдхэн хоногийн өмнө  уг киноны албан ёсны трэйлэр цацагдсан. Тэгвэл энэ удаад албан ёсны постeр дэлгэгдлээ.
Хилийн чинадад зураг авалтаа хийсэн тус бүтээлийг ямар кино болсон хэмээн сонирхож, үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Энэ талаар "Хар сувдны нууц" адал явдалт, инээдмийн киноны албан ёсны фэйсбүүк хуудаснаа нийтлэгдэж бас ч үгүй багагүй маргаан дэгдээгээд авсан.
Гол дүрүүдэд жүжигчин Г.Алтаншагай, М.Баярбат, Д.Дэлгэрсайхан, М.Намуунцэцэг нар нэвтэрсэн байна. Мөн жүжигчин С.Баттулга, Г.Золбоот, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр буюу банш Батаа, Г.Эрхэмбаяр нар тогложээ. Түүнчлэн завгар өмсөгч, Мисс Т.Туяамаа тогложээ. Тун удахгүй олны хүртээл болох "Хар сувдны нууц"-ыг Б.Тамир найруулсан юм.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хар сувдны нууц” тун удахгүй  
Үзсэн: 3320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй