Шууд Chart

"Хайрын шивнээ" /шинэ клип/

2015-04-16 11:23:46

Монголын нийтийн дууны урлагт шинэ залуу чадварлаг дуучид шил дараалан гарч ирж байгаа билээ. Тэдний нэг болох хос дуучин Б.Өлзийбаяр, П.Загарсүрэн нар юм. 

Тэд 2013 онд хөгжим бүжгийн коллежийг дүүргэснээс хойш уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэдний анхны бүтээл Л.Эрдэнэ-Очирын үг,  Ж.Эрдэнэчулууны ая "Хайрын шивнээ" дуу юм. 
Тэдний хоёр дахь уран бүтээл болох "Хослон дуулахаар учраа юу" хэмээх дуу нь "мэндлээд" удаагүй байгаа бөгөөд сонсогчдын талархлыг ихэд хүлээгээд байна. Ингээд уншигч олондоо нийтийн дууны бас нэгэн түүчээ болон гарч ирж байгаа хос уран бүтээлчдийнхээ "Хайрын шивнээ" дууг хүргэе.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Хайрын шивнээ" /шинэ клип/  
Үзсэн: 2675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй