Шууд Chart

Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг сургалтад хамруулна

2015-05-19 09:22:18

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны сургалт зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ сарын 27-ноос зургаадугаар сарын 09-ний өдрүүдэд  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

Сургалтад шаардагдах 10 сая 55 мянган төгрөгийн зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт даалгалаа.


Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг сургалтад хамруулна  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй