Шууд Chart

Хамгийн шилдэг арван винтовыг танилцуулж байна

2015-08-10 16:22:29

Мэргэн буудагч гэдэг дайны хамгийн аюултай хүний нэг билээ. Тэгвэл Сталинградын тулалдаанаас эхлээд өнөөгийн тусгай салаанд хэрэглэгддэг мэргэн буудагчийн арван винтовыг нэрлэж байна.


1. Мосины “гурван шугамт”

1931 онд Мосины винтовыг зөвлөлтөд хамгийн анх дуран хараатай хийжээ. Дуранг нь Подольскийн хараазүйн үйлдвэрт бүтээсэн юм. Энэ буу дэлхийн хоёрдугаар дайны үед ойрын болон дунд зайнаас хамгийн их үүрэг гүйцэтгэж байжээ.


2. АСВК

ЗХУ-д 1980-аад оны сүүлчээр бүтээсэн том калибрын винтов юм. 12 кг жинтэй энэ буугаар нэг км хүртэлх зайнд байгаа хөнгөн хуягласан юм уу, хуяглаагүй техникийн устгаж болно.


3. Дуугүй винтов

Үүнийг 1980-аад оны сүүлчээр тусгай салааныханд зориулан бүтээсэн дуугүй винтов. ЗХУ бутарсны дараагаар Чеченийн нэг, хоёрдугаар дайны болон гүрж-осетины мөргөлдөөний үед өргөн ашигласан.


4. Calico M951S

Зөвлөлтийн дээрх буунууд гарсны дараа АНУ-д 1990-ээд оны эхээр дунд зайнд хэрэглэхээр бүтээсэн винтов юм. 100 сум багтах дайзтай. Calico M960 гар пулемётын загвараар бүтээсэн байна.


5. Драгуновын мэргэн буудагчийн винтов

Драгуновын энэ винтов машин үйлдвэрлэлийн ИЖ заводын шилдэг бүтээлийн нэг юм 1958-1963 оны хооронд Евгений Драгуновын удирдлага дор хэсэг зохион бүтээгчид хамтран гаргасан.


6. CheyTac m200 «Intervention»

Америкчуудын 2001 онос эхлэн гаргасан хэд хэдэн загварын винтов. Алсын зайд 2 км-т найдвартай тусна.  Дэлхийн компьютер тоглоомд орж залуусын хамгийн их сонирхдог буу нь болсон байна.


7. AMP Technical Services DSR-1

Ямар ч салхитаөй үед найдвартай тусдаг герман винтов. Цагдаагийн болон терроризмын эсрэг ажиллагаанд өргөн хэрэглэдэг GSG-9 загварын бүтээл юм.


8. Accuracy International AS50

2005 оны нэгдүгээр сараас АНУ-ын ShotShow-2005 үзэсгэлэнд анх тавьсан. 1369 мм-ийн энэ буу 14,1 кг жинтэй юм. Тусгал нь найдвартай, мэргэн буудагчийн орчин үеинй шилдэг зэвсэгт орно.


9. Barett M82

Энэ бууг америкийн иргэн Ронни Баррет бүр 1982 онд өөрийнхөө гэрт бүтээсэн гэдэг. Зэвсгийн хэд хэдэн үйлдвэр татгалзсаны дараа тэрээр дотоодын зах зээлд цөөн тоогоор борлуулахаар шийдсэн байна. 7 жил болоод Швецийн арми 100 ширхгийг авснаар сая АНУ анхаарлаа хандуулж “Цөлийн шуурга”, “Цөлийн бамбай” ажиллагаандаа хэрэглэсэн. Өнөөдөр энэ бууг дэлхийн олон орон зэвсэглэлдээ ашиглаж байгаа юм.


10. Accuracy International Arctic Warfare

Английн "Accuracy International Ltd" компаний 1980-аад оноос гаргасан бүтээл юм. Англичууд армидаа төдийгүй цагдаагийн тусгай салаандаа хэрэглэдэг. Британийн цэрэг "Крейг Гаррисон" энэ буугаар 2475 метр буудсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хамгийн шилдэг арван винтовыг танилцуулж байна  
Үзсэн: 5824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй