Шууд Chart

Лиам Нисон: Би чадваргүй найруулагч, бэлтгэлгүй жүжигчдээс айдаг

2021-05-17 12:27:53

Ирландын жүжигчин Уильям Жон Нисон 1952 оны зургаадугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ. Түүнийг манай уншигчид “Шиндлерийн бүртгэл” киноны Оскар Шиндлерийн дүрээр илүүтэй таних юм. Өдгөө хэдийгээр 69 насыг зооглож буй ч өөрөөсөө хэд дахин дүү залуу жүжигчидтэй ан ман үзэлцэх гайхалтай зодоонч эрийн дүрийг бүтээсээр байгаа билээ. Тэрбээр “Хулгайлагдсан нь” киногоороо маш их нэр хүндийг олж авсан юм.

Нисон Оскар, БАФТА болон Алтан бөмбөрцөгт тус тус нэр дэвшиж Алтан бөмбөрцөгийг гурван удаа авч байв.

Холивудад аль хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрхөөрөө танигдсан энэ эр өнгөрөгч онд цахим хэрэглэгчдийн болоод фэнүүдийнхээ санааг зовоогоод авсан. Учир нь тэрбээр 10 насаар хөгшин харагдах болж, бараг бууралтсан юм. Түүнийг хэвлэл мэдээллээр дүрдээ хувирч байна хэмээн бичиж байсан ч фэнүүд нь тэрхүү ярианд итгээгүй билээ.

Харин түүний хэвлэлийн албанаас “Лиам Нисон саяхан эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн. 2016 оныг хүртэл киноны зураг авалтад оролцохгүй, биеийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахаар болсон” хэмээн ярьж байсан юм. Алдарт жүжигчин маань зургаан жилийн өмнөөс чихрийн шижингээр шаналах болсон билээ.

Түүнчлэн тэрбээр өөрийн тоглосон киногоо үнэн сэтгэлээсээ хайрладаг бөгөөд энэ талаараа “Би тоглосон кинонууддаа хайртай. Тэд бол миний бүх зүйл” гэж ярьсан байдаг.

Мөн сэтгүүлчийн “Өнөөдөр бий болгосон өндөрлөг чинь нэг өдөр нуран унахаас айдаг уу” гэх асуултад “Үгүй. Чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй нэгэн нь айж магадгүй. Надад хэзээ болох нь тодорхойгүй зүйлийн төлөө толгойгоо өвтгөх таалагдахгүй байна. Харин би чадваргүй найруулагч, бэлтгэлгүй жүжигчдээс айдаг. Энэ хоёр бусдаас өндөр үнэлгээ авч буй кино урлагийг минь сөгдөхөд нөлөөлөх вий гэхээс айдаг” хэмээн хариулжээ.





















Нийтэлсэн: О.Шинэтуяа

Лиам Нисон: Би чадваргүй найруулагч, бэлтгэлгүй жүжигчдээс айдаг  
Үзсэн: 4619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй