Шууд Chart

Улсын аварга малчин, “Алтан төл”-ийн эзэн Г.Бундагынд зочиллоо

2019-03-29 14:19:56

Манай сайтын сурвалжлах хэсэг энэ удаагийн “Гэрт нь” буландаа малчин айлыг онцлов. Эх орны минь дөрвөн зүг, найман зовхист төлийн дуу цангинаж, таван хошуу мал хээр талд цацсан шагай шиг алаглаж байгаа цаг билээ.

Иймд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн аварга малчин, “Алтан тугал”-ны эзэн, “Хайрхан” багийн малчин Г.Бундагынхыг зорив. Өмнөх өдөр нь очих тухайгаа утсаар мэдэгдсэн байсан тул өглөө гарах үед тэрбээр бидэнтэй утсаар дахин холбогдож “Гэр бүлийнхээ хүнтэй сумын төвд болж байгаа “Малчдын зөвлөгөөн”-д оролцож байгаа шүү. Та нар эхлээд энд хүрээд ирээрэй” гэсэн юм.

Ийнхүү төд удалгүй уг суманд очив.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсантай дээхнэ ярилцаж байхад “Миний төрсөн нутаг 10 дуу аялаад очиход л хүрдэг ойрхон газар даа” гэж байсан нь санаанд бууж байлаа.

Ийнхүү бид хэлснийх нь дагуу очиход тус сумын малчид Соёлын төв өргөөндөө цуглан удирдлагуудтайгаа уулзалдаж, малчдад тохиолддог бэрхшээл, төлний үеэр хийхэд тохиромжтой ажлын талаар залуучууд ахмад малчдаасаа зааварчилга авах зэрэг санал солилцож байв. Сурвалжлагын гол эзнээс ч зарим залуу малчин зөвлөгөө авах нь их байсан юм.

Цаг орой болохоос өмнө бид ажлаа амжуулах шаардлагатай байсан тул Г.Бундага гуайг эхнэрийнх нь хамт зөвлөгөөнөөс “оргууллахаас” өөр арга байсангүй.

Гэрийнх нь үүдэнд очиж, машинаас буух үед үзэм шиг бор ишигнүүд хашааныхаа завсараар гарч харайлдах нь өхөөрдмөөр. Заримд нь ганган нэмнээ урласан нь зохисон гэж ванлий.  Дөнгөж хөл тэнцээд буй хурга ч байсан юм.

Г.Бундага гуайн аав ээж ясны малчин улс хэдий ч хүү нь 1990 оноос л мал маллаж эхэлсэн гэв. Малчин болохоосоо өмнө нь сумынхаа саалийн зам нэгдэлд тракторчиноор ажиллаж байсан бол эхнэр Д.Ренцэнханд нь малын эмч мэргэжилтэй гэв. Өмч хувьчлал эхлэхэд тэд 100 орчим эм хонь, зургаан адуу, мөн тооны үхэр заалгаж авчээ. Тэгвэл хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг хойно 1999 онд сумын аварга, мянгат малчны болзол зэрэг биелүүлсэн бол 2015 онд аймгийн аварга малчин, ХХААЯ, МҮОНР-гоос тэртээ 1961 оноос хойш олгож буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан тугал”-ны эзэн болсон байна. Тэд “Алтан тугал”-ны эзэн болохдоо 90 гаруй тугал бойжуулжээ. Харин 2018 онд улсын аварга малчин болсон гэв.    

"Алтан тугал"-ны батламжаа МҮОНР-ийн "Нийгэм, хөдөө аж ахуйн редакц"-ийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын төрийн соёрхолт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржоос гардаж байжээ.  

Мөн сумынхаа цэцэрлэг, сургууль, эмнэлэгт жилд 1990 оноос хойш жил бүр 1000-1500 литр сүү, тараг, аарц, мах хандивладаг аж. Өнгөрсөн жил л гэхэд 1000 орчим сүү, тараг, тонн гаруй малын мах олгосон гэлээ. Харин улсын баяр наадмыг тохиолдуулж сумынхаа наадамд жил бүр нэмэр болгох үүднээс айраг, тавгын идээ, ууцны хонь бэлэглэдэг гэнэ.

Үүнийгээ гэрийн эзэн “Малынхаа буян хишгээр өнөөдөр ингэж сайхан амьдарч байгаа юм чинь олонтойгоо хүртэнэ ээ” хэмээн хэлэх нь үл таних бид хүртэл бахархмаар санагдаж байлаа. Гэхдээ өвлийн улиралд хандивлах нь зүгээр юм билээ. Сургуулийн хүүхдүүд хичээлтэй байдаг цаг болохоор тохиромжтой цаг нь тэр. Тэгээд ч хүйтий улиралд аарц цагааг хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд нь тустай гэж эхнэр нь хэлж байсан юм.

Түүнчлэн Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг улсын аварга цол хүртэхэд сумынх нь удирдлагууд бүх мянгат малчиддаа  “Тус бүр нэг адуу бэлэглэ” гэсний дагуу сүргийн манлай адуунаасаа нэгийг хөтөлж очсон. Тэгэхэд нэлээн өтгөн нэг азарга адууны дайтай “юм” цугласан байсан шүү хэмээн яриан дундаа хавчуулаад авна билээ.

Харин өдгөө хонь, ямаа нийлсэн 1000 гаруй бог, 100 гаруй адуу, 60 гаруй үхэр маллаж байгаа гэсэн. Энэ жилийн хувьд хонь, ямаа нийлсэн 500 орчим бог төллөнө гэв.

Тэдний дунд хүү аав, ээжийнхээ удмыг залгахаар мал маллаж байгаа гэнэ билээ. Гарч орж байгаа нь нэлээн хөдөлгөөнтэй байрын залуу болох нь ажиглагдаж байсан юм. Гэрээс гараад явсан хойгуур нь Г.Бундага гуай “Энэ хүү маань морь уядаг юм. Би ч залуудаа хүлгийн сүүл боож байсан” хэмээн хүүгээрээ бахархангуй дуулгасан бол том хүү нь Монголын төмөр замд, хамгийн бага болох охин нь МҮОНР-д сэтгүүлчээр ажилладаг гэв. Том хүүгээ Тайланд Улсад мэргэжлийнх нь дагуу сургаж, мастер хамгаалуулсан бол охиноо магистрд сургасан. Хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж байгаагийнх чадлаараа л ахиулуулахыг хичээж байна даа гэлээ.  

Туслах малчдаа малжуулах зорилгоор найман өрхөд хандив өргөсөн нь өдгөө нийтдээ 600 гаруй хонь, 100-гаад ямаа, 40 орчим үхэр, төдий тооны адуу болтлоо өссөн байна билээ гэв.

Харин одоогоор нэг айлыг гэр бүлээр нь, ганц бие залууг тусад нь туслах малчнаар ажиллуулдаг гэнэ. Сүүлийн үед малчин болох хүн ховордоод байгаа энэ цагт манай малчид манайд их элэгтэй. Хэн нэгний өчүүхэн үйлдлээс ямар хүн бэ гэдэг нь танигддаг. Манай малчид их сайхан өөриймсөг ажиллаж, ханддаг. Бид ингэж сайхан ажилладаг хүмүүст цалинд нь тооцолгүйгээр гэр авч өгдөг. Одоо манайд гэр бүлээрээ ажиллаж байгаа айлд гэр авч өгөхөөс гадна 100 толгой мал тоолж өгнө. Эхнэр нь амаржих гээд одоогоор эзгүй байгаа. Мөн сүү цагаан идээгээ өөрсдөө бэлтгэж ав, ямаа самнаж чадвал ноолуураа өөрсдөө ав гэдэг. Мал маллах чинь хүнд ажил шүү дээ. Тиймээс бид хоёр малчдаа ингэж л урамшуулдаг даа хэмээн эхнэр нь ярив. Цааш хэлэхдээ “Бэлчээрийн даац муудаж байгаа энэ үед хэтэрхий олон мал маллах нь буруу юм. Чанартай хэрнээ цөөн тооны малтай байвал ажиллуулж байгаа хүмүүсд ч таатай болно. Манайх сүүлийн хэдэн жил хонь, үхрээ нэлээн цөөлөөд байгаа. Энэ жил ч дахин багасгах бодол бий” гэв.

Энэ үед тэднийхийг аль үүлдэрийн эцэг малтай вэ гэхэд “Махны чиглэлийн бух Сэлэнгэ аймгаас авч ирж тавьсан. Өнгөрсөн жилээс төлөө өгөөд эхэлсэн. Мөн Дорнод аймгаас махны чиглэлийн хуц авч ирсэн. Гэхдээ манайх эцэг малуудаа хоёр жил болгоод сольдог. Тэгвэл цус нь холдож, улам чанаржина” гээд залуу малчдад туршлага болохуйц алтан зөвлөгөө өгсөн юм.    

Ийнхүү бид зорьсон ажлаа бүтээгээд буцав. Харин тэд бидэнд сайн сайхныг хүсч, ажлын улам их амжилт ерөөхийн зэрэгцээ дахин айлчлахын учиг заав.  







Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга малчин, “Алтан төл”-ийн эзэн Г.Бундагынд зочиллоо  
Үзсэн: 99088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mpo [127.0.0.xxx] 2019-10-05 23:36
Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
DR. UROLOGIST [127.0.0.xxx] 2019-08-23 03:17
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
USD BANK [127.0.0.xxx] 2019-08-21 19:49
Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
Miss [127.0.0.xxx] 2019-04-12 22:44
Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}

Бидэнтэй нэгдээрэй