Шууд Chart

Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-03-17 12:24:56

Манай улс БНФУ-тай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрейра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц Улс нь манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш. Улаанбаатар хотын хувьд БНФУ-ын нийслэл Парис болон бусад хотуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад онцгойлон анхаарч байна. Тодруулбал, миний бие энэ оны нэгдүгээр сард Парис, Лион хотуудад Улаанбаатар метро болон Дүүжин замын тээврийн төслүүдийн хүрээнд уулзалтууд зохион байгуулсан. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрейра цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ой энэ онд тохиож байна.


Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй