Шууд Chart

Үхрийн махны үнэ 85 төгрөгөөр буурчээ

2016-12-02 12:03:23

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 3860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5575 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 85 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байлаа. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.7 хувиар буюу 235 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.


Үхрийн махны үнэ 85 төгрөгөөр буурчээ  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй