
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2025.06.06) Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын судалгааны газрын захирал Жү Жунбө тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд цаг зав гарган хүлээн авч уулзсан Д.Цогтбаатар гишүүнд Жү Жунбө захирал талархал илэрхийлээд, Олон улсын судлалын хүрээлэнгийнхээ талаар товч танилцууллаа. Хятадын Олон улсын судалгааны хүрээлэн (CIIS) нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх судалгааны төв бөгөөд стратегийн ач холбогдол бүхий дунд болон урт хугацааны бодлогын асуудлууд, олон улсын улс төр, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байна.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар зочдод Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг танилцууллаа. Үргэлжлүүлэн зочдын сонирхсны дагуу олон улсын харилцаа, худалдааны нөхцөл байдал, Зүүн хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.