Шууд Chart

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1591 албан тушаалтныг хамруулав

2025-06-06 12:18:57

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдалд дүн шинжилгээ хийх хүрээнд Соёл, урлагийн газар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын II эмнэлэгтэй хамтран ажиллав.  

Авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, “Радио телевизийн үндэсний сүлжээ” ТӨҮГ, Нийслэлийн Хяналт шалгалтын газар зэрэг байгууллагад зөвлөмж хүргүүллээ.

Төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл учруулсан байж болзошгүй дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Дорнод аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан “Албан татварын хэмжээг тогтоох тухай”, “Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай”, Гадаад харилцааны сайдын “Дипломат албан тушаал эрхлэх болзол хангах тухай” тушаалыг тус тус хянав.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 28 байгууллагын 1591 албан тушаалтныг хамруулав.


АТГ: Авлигын эсрэг сургалтад 1591 албан тушаалтныг хамруулав  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй