Шууд Chart

Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан гарын авлагыг шинэчлэн хэвлүүллээ

2025-06-06 14:48:07

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан гарын авлага”-ыг шинэчлэн хэвлүүллээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг бүртгэх, хянах, хадгалах журам”, холбогдох маягт, жагсаалтыг баталсан бөгөөд тус журамд нийцүүлэн “Мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт нөхөх заавар”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт нөхөх заавар”, “Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт нөхөх заавар”-ыг баталсантай холбогдуулан уг гарын авлагыг шинэчлэн боловсруулж, улсын хэмжээнд нийт төрийн болон нутгийн захиргааны нийт 127 байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлэв.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гаргаж байгаа нийтлэг зөрчил, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, мэдүүлгийг бүртгэж хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхааран ажиллаж байна. 

“Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан гарын авлага”-ыг ЭНД ДАРЖ татаж авах боломжтой.


Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан гарын авлагыг шинэчлэн хэвлүүллээ  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй