Шууд Chart

Унгар Улстай соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо

2025-06-07 11:09:14

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл Унгар Улсын Засгийн газрын Үндэсний бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг өчигдөр /2025.06.06/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ амжилттай болж байгааг дурдаад цаашид соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах, хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Борбала Анна Обрушански байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.   


Унгар Улстай соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй