
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 4110 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5270 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.5 хувиар буюу 305 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өссөн байна. Ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 250 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.
Үхрийн махны үнэ 305 төгрөгөөр буурчээ | ||
Үзсэн: 1863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.