Шууд Chart

Эр жендерийн аранга

2013-10-31 14:41:47

Боловсролын салбар эмэгтэйжиж, бүр эмжин жендерчлэгдсээр. Эмжсэн энэ жендерчлэлд эхлээд эр хүйс шахагдана, эцэстээ, эр жендер уусна, устана. Эм жендерчиллийн ийм шахаан, тийм уусгалтын дүнд энэ салбар эм жендерийн талбар, бас, эр жендерийн аранга болж хувирна. Цэцэрлэгийн багш бүгдээрээ эм хүйстэй, тэгээд, мэдээж бүгд эм жендертэй. Сургуулийн 10 багшийн 9 нь эм хүйстэй, 1 нь л эр хүйстэй. Эцэстээ, бүгдээрээ л эм жендертэй. Багш болох 40 оюутны 35 нь эм хүйстэй, 5 нь л эр хүйстэй. Эцэстээ, бүгд л эм жендертэй. Яам, тамгынхны ихэнх нь эм хүйстэй, цөөнхөн нь эр хүйстэй. Эцэстээ, мэдээж, бүгд л эм жендертэй. Боловсролын салбар ингэж л эм жендерийн талбар болдог.

Эмэгтэйжсэн энэ талбарт эр жендер л уусаж, устаж байна. Энэ талбарт бүх зүйл эмэгтэйжсэн, бас эмэгтэйлэг. Эмэгтэйлэг цэцэрлэг, эмэгтэйлэг сургууль, эмэгтэйлэг өнгө, эмэгтэйлэг үнэр, эмэгтэйжсэн орчин, эмэгтэйжсэн харьцаа, эмэгтэйжсэн дарамт, эмэгтэйжсэн шийдвэр, эмэгтэйлэг бодлого, эмэгтэйжсэн авир, эмэгтэйлэг яриа, эмэгтэйжсэн зан, эмэгтэйжсэн асуудал, эмэгтэйлэг нөлөөлөл, эмэгтэйлэг үнэлгээ, эмэгтэйлэг арга, эмэгтэйжсэн судалгаа, эмэгтэйжсэн архидалт, эмэгтэйлэг авилга, эмэгтэйлэг ардчилал, эмэгтэйлэг алагчлал. Эмэгтэйжилт, бас эмэгтэйлэгийн энэ дарангуйлал, энэ түрэмгийллийг эр хүйс, эр хүүхэд тэсэж суралцах, тэсвэрлэж төгсөхөд нэн хэцүү, энд.

Бурханы зохицуулалт ч гэмээр юм уу, байгалийн хууль ч гэмээр юм уу, нэгдүгээр ангийн эр, эм хүүхдийн тоо их ойролцоо. 100 хүүхдийн 50 орчим нь эм, 50 орчим нь эр байх нь түгээмэл. Эр хүйст дунд ангид дундарсаар ахлах анги гэхэд тэдний 75 хувь нь алга болно. Аживал, тэдний ихэнхи нь эм хүйс, эмэгтэйлэг жендерийн хүчирхийлсэн нөлөөлөл, дарангуйллыг үл тэвчиж, үл тэсэж сургуулиасаа сайн дураараа гарсан байх, эсвэл, хөөгдөж зайлсан байх. Эм хүйс, эмэгтэйлэг жендерийн тэр дарангуйллыг яаж хийгээд тэсэж үлдсэн 25 хувь нь харахад эр хүйстэй ч, ажихад аль хэдийнээ эм жендертэй болдог нь жам.

Боловсрол ингэж л эр хүйс, эр жендерийн аранга болдог. Боловсролын салбар ийнхүү эм жендерийн талбар, эр жендерийн аранга болгож хувирахад жендер яригчийн тоо л их өсгөдөг гэв үү. Өрх толгойлсон гэх, бас гойн гэх эмэгтэйн тоо бүр ч нэмэгддэг гэв үү. 2 дахин гэв үү. Жендерийн тэгш байдлыг бүр алдагдуулж, түүнийгээ хуульчилж авдаг гэв үү. Жендерийн мэдрэмж ч хаана хаана аа алга болж орхигддог гэв үү. “Энэ бүх гэв үү” гэдгээс болоод эрс нь огт гэрлэдэггүй гэв үү. Эм жендертэй юм чинь, бас эд хөрөнгө нь ч хайран биз. Ийм их хорлонтой, тийм их хөөрхийлэлтэй юм, энэ эм жендерчилэл.

Боловсролыг эм жендерийн талбар болгон хувиргасан шигээ энэ нийгмийг монгол соёлын аранга, монгол гэрийн бүлийн аранга, монгол эцгийн аранга, монгол ээжийн аранга, монгол энэрэл, хайрын аранга, ер нь эх нутгийн аранга болгон өөрчлөн хувиргаж ч чадна шүү, ер нь, энэ эр жендерийн аранга эм жендерчилэл.

Нийтэлсэн: Ц.Лувсандорж

Эр жендерийн аранга  
Үзсэн: 3978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-10-31 17:11
ОХУ-д нэг лаборатор сургуульд хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж анги үүсгэсэн байх юм байна лээ. Энэ нь хүмүүжил, бие бялдарын хувьд, сургалтанд ч их сайн нөлөөлөлтэй байна гэсэн

Бидэнтэй нэгдээрэй