Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу 2026 оны 02 дугаар сард нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 150.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын урт хугацаатай үнэт цаасанд хөрөнгө оруулсан.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нийтдээ 61.9 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдэж, гэрээний дагуу 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр анхны хүүгийн орлого болох 7.6 тэрбум төгрөгийг хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөн арвижуулаад байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

| Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.