Шууд Chart

О.Мөнхцэцэг: Хүний хувь заяа шийдэх хүн алдаж, онож суралцангаа ажиллаж болохгүй

2021-10-08 17:06:25

АНУ-ын Флорида мужийн Миами хотод Сайнт Томасын их сургуулийн олон улсад алдартай

-Та багадаа ямар хүүхэд байв. Яагаад хуульч болохоор шийдсэн бэ?

-Би нэгдүгээр ангид элсэж байхдаа том болоод худалдагч болно гэж боддог байлаа. Харин аравдугаар ангиа “хуульч больё” гээд шийдчихсэн төгссөн. Сурагч байхдаа нийгмийн талын хичээлдээ сайн, алгебрын хичээлдээ дундаж хүүхэд байсан.Түүнээсээ болоод л нийгэм суурьтай шалгалт өгье гэж бодсон юм, тэрнээс нээх хуульч болоод шударга ёсыг тогтоох юм шүү гэсэн мундаг юм бодож ороогүй шүү. Нийгэм суурьтай мэргэжлүүдээс хуулиар сурвал гоё санагдсан (инээв).

Манайх олон хүүхэдтэй айл болохоор ээж нэлээн чанга талдаа, би ах нартайгаа ажлаа хуваагаад гэр орны ажил хийж, хичээлээ давтаж л өссөн. Хичээлээ л хийдэг, гадуур зугаалж, шоудах цаг бараг байгаагүй юм байна. Оюутан болоод ч адилхан.

-Цаашдын чиглэлээ яагаад прокурор больё гэж сонгосон бэ?

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан болоод гуравдугаар курсээсээ цаашид ямар чиглэл сонгох вэ гэдгээ илүүтэй ойлгож, бодож эхэлсэн. Тэр үеэс л прокурор болох зорилготой болсон. Их сургуульд элссэн үеэс л эрүүгийн эрх зүйн чиглэлийн хичээлүүд их сонирхол татсан. Шударга ёсыг тогтоох гэдэг утгаараа хуульч мэргэжлийн мөн чанар прокуророос илүү тод харагддаг гэж санагддаг.

-Оюутан үеийн таны санаанаас гардаггүй үйл явдал, дурсамжаасаа хуваалцаач?

-МУИС-ийн Хууль зүйн сургуульд мундаг багш нар эрүүгийн эрх зүй, эрүүгийн процесс, криминологи, криминалистик, хууль зүйн сэтгэл судлал, шүүх эмнэлэг, нотолгооны онол, гэмт хэргийн зүйлчлэлийн онол гээд олон сонирхолтой хичээл ордог. Эрүүгийн процессын хичээл дээр хавтаст хэрэг бүрдүүлдэг байлаа. Тэр их сонирхолтой хичээл учир нь оюутнууд өөрсдөө прокурор, мөрдөгч, шүүгч болоод дүрд тоглодог юм.

Процессын хичээл дээр нэг удаа кэйс зохиогоод мөрдлөг явуулахаар болсон юм. Сургуулийн гадна талын автомашины зам дээр хэргийн газрын үзлэг хийхээр болоод бид нар бүр дүрдээ орчихсон жинхэнээсээ замын хөдөлгөөнийг зогсоож байгаад хэргийн газрын үзлэг явуулаад бөөн түгжрэл үүсгээд, тэгсэн цагдаа нар ирж биднийг “хөөж” билээ. Зүгээр зохиомол кэйс дээр дүрд тоглож байгаа оюутнууд хэрнээ дүрдээ хэт ороод зам хаачихсан, жинхэнэ хэргийн газрын үзлэг шиг юм хийсэн байдаг юм.

-Их сургуулиа төгсөөд ажил мэргэжлийн карьераа хэрхэн бүтээсэн бэ?

-Эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн хуульч болохын тулд хоёр жил мэргэжлийн дадлага хийх ёстой байдаг. Шууд прокурор, өмгөөлөгч, шүүгч хийх боломжгүй.Тиймээс хуулийн сургууль төгсөгчид анкетаа бариад л хувийн компани, төрийн байгууллагад эсхүл өмгөөллийн товчоодоор ажил хайгаад явдаг юм. Яг л тэр жишгээр анкетаа бариад нэлээн явсан. Тэгж байгаад гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид хуулийн зөвлөхөөр орсон. Мөн “Говь”, “Гоёо”, MCS компанийн ярилцлагад орсон. MCS компанийн ажлын ярилцлагад тэнцсэн юм байна. Даанч намайг дуудахад нь би хэдийн уул уурхайн компанид ажилд орчихсон байсан.

Гэхдээ санааны мухарт 3 дугаар курсээсээ л бодсонпрокурор болох зорилго байгаад л байв. Тэгж байтал “прокурорын туслах ажилтан шалгаруулж авна” гэсэн зар харсан юм. Тэр зарын дагуу шууд очиж бүртгүүлээд шалгалт өгч тэнцээдМонгол Улсын ерөнхий прокурорын газарт туслах ажилтнаар орсон. Ингэснээр сард гар дээрээ хоёр сая төгрөгийн цалин авдаг байсан хүн сарын 675 мянган төгрөгийн цалинтай, үүнээсээ нийгмийн даатгал, татвараа төлөөд үлдэгдэл цалингаа сардхоёр хувааж авдаг ажлаар сольсон. Өөрөөр хэлбэл 14 хоногт 200 мянган төгрөгөөр амьдрах сонголтыг өөрийн хүслээр хийсэндээ.

-Мэдээж ажлын ачаалал нь эрс ихэссэн байх. Тэр хэрээрээ их зүйл сурсан болов уу

-Сурна сурна. Ачааллын тухай ярих ч юм биш. Гэхдээ туслах ажилтан байх үеийн ачаалал прокурорын ажлын ачааллын хажууд бага л даа. Прокурор болохын тулд прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага байдаг. Тэгж байж л прокурорын ажилд бэлтгэгдэж мэргэжлийн дөр суудаг л даа. Угаасааэнэ хугацаанд прокурорын шийдвэр болон бусад баримт бичгийн төслийг бэлдэж хянуулдаг. Хүний хувь заяа шийдэх гэж байгаа хүн чинь алдаж онож суралцангаа ажиллаж болохгүй шүү дээ. Тэгэхээр прокурорын туслах хийж прокурортоо загнуулж, заалгаж, шахуулж, магтуулж явсаар өөрөө бие даан прокурорын ажлаа хийхэд бэлэн болдог.

-Та туслахаар хэр удаан хугацаанд ажилласан бэ. Энэ хугацаандаа МУИС-д мастерт сурсан уу

-Прокурорын туслахаар хоёр жил ажилласан. Би уул уурхайн компанид ажиллаж байхдаа МУИС-д эрүүгийн эрх зүйн чиглэлээр мастер хамгаалсан.

Харин прокурорын туслахаар ажиллаж байх хугацаандаа Америкявж мастерхамгаалчихаад ирээд үргэлжлүүлэн туслахаар ажилласан.

-АНУ-д мастер хамгаалах гэнэтийн боломж гарч ирсэн үү, эсвэл таны төлөвлөгөө зорилгод багтсан байсан уу?

-Би бүр оюутан байхдаа л бакалаврын дараах боловсролоо гадаадад эзэмших ёстой гэж зорьсон юм. Тийм дээ ч МУИС-д сурч байхдаа давхар англи хэлний сургалтад сурсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийнХ.Тэмүүжин багш(Хууль зүйн сайд асан)“Хүн хууль зүйн боловсролыг эх орондоо эзэмшсэн нь дээр байдаг, харин үүнийхээ дараа өөрийгөө хөгжүүлье гэвэл гадаадад боловсролоо үргэлжлүүлж харьцуулсан эрх зүйн мэдлэгтэй болох ёстой гэж хэлдэг байсан. Энэ үгийг л дагасан хэрэг.

АНУ-ын Флорида мужийн Миами хотод Сайнт Томасын их сургуулийн олон улсад их нэрд гарсан “Intercultural human rights”мастерын хөтөлбөрбий. Надаас өмнө Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Б.Гүнбилэг, докторЦ.Арилдийпүрэв, П.Бадамрагчаа гээд өнөө цагийн шилдэг гэж болох хуульчэлсэж, төгссөн хөтөлбөр. Би энэ хөтөлбөрт 9 дэх монгол оюутан болж очиж, сурсан. Орон орны хүмүүс очоод суралцаж болдог их юниверсал хөтөлбөр. Аль нэг улс орны хуулийг жишээ татаж хичээл нь ороод байдаггүй гэдгээрээ их онцлог“Intercultural human rights” хөтөлбөр нь их шахуу. 14 хоног лекц, чиглүүлэх мэдээлэл мэдлэгээ өгчихөөд дараагийн 14 хоногт магистрантын өөрийнх нь байр суурь, хандлагыг гаргуулах зорилгоор бие даалт хийлгээд шахчихдаг. Хичээлдээ сууж байгаад дараа нь шалгалт өгөөд аргалнагэсэн ойлголт байхгүй. Сэдэв болгоноор эссэ, бие даалтбичиж шалгуулж, түүнийгээ хамгаалж байж л сална. Бичсэн ажил багшийн санаанд хүрэхгүй бол дахин дахин хийлгэнэ. Нэг бол бууж өгөөд муугаа аваад дахин судлах,эсвэл багшийн санаанд хүртэл уншиж, судалж, хэлсэн шаардсан болгоныг нь хийж өгч байж л тэр хичээлээсээ салдаг.

Жишээ нь нэг номын нэр хэлээд, чиний хөндөөд байгаа энэ асуудлаар сонирхолтой санаа багтсан байгаа. Тэр номыг уншиж судлаад санаагаа хэлээрэй гээд л даалгачихна. Тэр ном нь 600 хуудастай байх жишээтэй. Номыг нь уншаад, багшийн хэлсэн сэдвийг олоод тэр хүн ингэж хэлжээ гээд бичээд өгөхөөр “Өө чи хуулаад тавьчихсан байна.Оюуны хулгай хийж болохгүй шүү” гээд буцаана. Тиймээс тухайн хүний хэлсэн санааг  юу гэж ойлгосноо тайлбарлана, өөрийн байр сууриа бичнэ гээд л хичээл бүр дээр үзэж тарна даа(инээв).

-Жил болгон элсэлт авдаг уу, хэр өндөр босготой хөтөлбөр вэ?

-Жил болгон элсэлт авдаг. Шалгуур нь нийтлэг их, дээд сургуультай л адилхан. Элсэхэд профессорын “recommendation letter” их чухал. Би яг тэр сургуульд мастер хамгаалаад дараа нь доктор хамгаалсан Ц.Арилдийпүрэв гэдэг мундаг эмэгтэй профессорынзахиагаар элссэн дээ.

Мөн элсэлтийн ярилцлагад орно. Мэдээж ярилцлага шийдвэрлэх үүрэгтэй. Миний хувьд онлайнаар ярилцлагад орж байсан.

-Төгсөж ирээдудаагүй прокуророо ажилласан уу. Прокурор мэргэжлийн онцлог, таныг татдаг зүйл юу байдаг вэ?

-Тэгсэн. Хэргийн учрыг олох, хэргийг шийдэж хохирсон хүний эрхийг хамгаалж, нийгэмд шударга ёсыг тогтоодог ажил алба.

-“Гэмт хэргийн ертөнц асар хурдан өөрчлөгддөг” гэж уншиж, сонсож байсан юм байна?

-Мэдэхгүй байна, юу нь тийм хурдан өөрчлөгддөг юм болдоо. Харин ч ихэнх нь яг байдгаараа л байдаг. Хэрэг хийж байгаа хүмүүс, хэрэг үйлддэг арга нээх өөрчлөгддөггүй. Хулгай хийгээд баригдсан хүн ял аваад, дахиад л нөгөө аргаараа л хулгай хийгээд баригдаад ял нэмүүлээд явсан тохиолдол байсан. Шүүх хурал нь болох гэж байхад дахиад хулгай хийчихэж байгаа юм.

Яахав зарим нэг онцгой тохиолдолд л тэр шинэ, өөр аргаар гэмт хэрэг үйлдсэн хүн гарч ирдэг байх. Тэрнээс ихэнх нь нөгөө л хийдэг аргаараа гэмт хэрэг үйлдээд л явж байдаг юм. Ер нь тэгээд ямар аргатай ухаантай болоод гэмт хэрэг үйлдээд баригдаад шоронд ороод явж байхав дээ. Толгой нь ажилладаг, сэргэлэн ухаантай л юм бол өөр хууль ёсны өндөр ашигтай ажил бизнес хийгээд мөнгө олоод амьдраад явна биздээ. Харин тэр авилга, “цагаан захтан”-уудын эдийн засгийн хэрэг энэ тэр бол өөр байх шүү. Би гэхдээ тийм хэрэгт хяналт тавьж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.

Лав л миний ажиллаж байсан Сонгинохайрхан дүүрэгт бол тийм хурдан өрнөөд өөрчлөгдөөд байдаг гэмт хэрэг гайгүй. Гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, танхай, хулгай, хүүхдийн хүчирхийлэл, залилан, дээрэм, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүн амь гэсэн хэрэгбүртгэгддэг.

-Та Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хяналтын прокуроор ажиллаж байхдаа Монголын Криминологичдын холбооны судлаачаар давхар ажиллаж байсан юм билээ. Прокурор болоод судалгааны ажилд илүү их анхаарал төвлөрүүлэхээр шийдсэн үү?

-Ер  нь оюутан байхаасаа судалгааны ажилд сонирхолтой байсан. Тэр дундаа эрүүгийн эрх зүйн чиглэлээрбакалавр төгсөхдөө “Эрүүгийн эрх зүйн зарчмууд” сэдвээр дипломын ажил бичсэн. Дараа нь мастерт мөн эрүүгийн эрх зүйн чиглэлээр,прокурорын туслахаар ажиллаж байхдаа ч судалгааны төслүүдэд оролцсон. Прокуророор ажиллах үедээ ажлаа судалгааны ажилд тулгуурлаж судалгааны үндэслэлтэй хийх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Прокурор байхдаа дүүрэгтээ гарсан гэмт хэргийн газрын зураглалыг хийж байлаа. Криминологичдынгэмт хэрэг гарсан газруудыг газрын зураг дээр тэмдэглэдэг “Crime mapping” гэдэг судалгаа байдаг юм. Тодорхой хугацааны дараа нөгөө газрын зургаа эргээд харахад зарим газартнь олон тооны гэмт хэрэг гарчихсан байх жишээтэй. Түүн дээрээ тулгуурлаад энэ газар нутагт яагаад гэмт хэрэг их гарав, ямар хүчин зүйл нөлөөлөв гэдгийг судалдаг. Үр дүн нь их сайн гардаг судалгааны арга зүй л дээ. Криминологийн судалгаа гэдэг ер нь гэмт хэргийн гаралт яавал буурах вэ, шалтгаан нөхцөл нь юу вэ гэдгийг л судалдаг. Монголын Криминологичдын холбоонд энэ төрлийн судалгаануудыг хийсэн.

-Монголд гардаг гэмт хэргийн нийтлэг шалтгаан нөхцөл юу вэ. Гэмт хэргийн тоог бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Гэмт хэрэг олон шалтгаан, хүчин зүйлийн нөлөөгөөр гардаг.Ганц зүйл хийгээд л гэмт хэрэг буурчихна, гарахаа больчихно гэвэл өрөөсгөлбидний дунд нэг зүйл хийгээд бүх асуудлыг шийдчих юм шиг яриа, хандлага их байдаг.Шийдвэр гаргагчид нь хүртэл тэгж их ярьдаг.Үнэндээ бол ердийн нэг хулгайг бууруулъя гэхэд л ядуурлыг арилгачихаар л болчихно гэж бодож болохгүй.Авилгатай тэмцэнэ гэхээр л авилгачдыг маш хатуу цээрлүүлэхэд болчих юм шиг хандлага маш хүчтэй явж байна. Гэтэл цаана нь төрийн албан хаагчийг хараат бусаар хуулийн дагуу ажиллах ажлын орчин, цалин хөлс, нийгмийн баталгаа,төрийн албаны ёс зүйн өндөр стандарт,нийгэм хүмүүсээс төрийн албан хаагчдад хандах хандлагатөрийн албаны ажлын ил тод нээлттэй байдалажил үүргийг нарийн журамласан дүрэм журам, процессын хэм хэмжээ гээд их олон зүйл шаардлагатай байдаг. Бусад гэмт хэргийн тал дээрхэргийн төрөл бүрээрээ өөр өөрийн шалтгаантайер нь бүх л гэмт хэргийн гаралтад нөлөөлдөг нийтлэг шалтгаан бас бий л дээ. Гэмт хэрэг ер нь хүний хэрэгцээнээс л үүдэж гардаг. Нийгмийн бас хувь хүний өөрийнх нь онцлогоос үүдэлтэй тусгай хэрэгцээнийгмийн хөгжил хүмүүсийн хэрэгцээг хангаад асуудлыг шийдвэрлээд ирэхээр гэмт хэрэг буурдаг. Гэхдээ бас шинэ хэрэгцээ үүсгээд шинэ төрлийн гэмт хэрэг ч төрөн гардаг.

Мөн нийгмийн хөгжлөөс хамаатай эсхүл хамааралгүй хувь хүний онцлог, тусгай хэрэгцээ бас бий. Үүдэлтэй шалтгааныг нь нийгмээс хайгаад байж болохгүй гэмт хэрэг ч байна. Жишээлбэл, цуврал аллага үйлддэг сэтгэцийн гаж донтон, хүчирхийлэгч нарын гэмт хэрэг үйлдээд байгаа шалтгааныг, бурууг нийгэмд тохоод байж болохгүй л дээ.

Уншигчдын хандалтыг авахын тулд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл явдлыг нь нэг бүрчлэн мэдээлдэг.Мөн сүүлийн үед гэмт хэргээр дагнасан хэд хэдэн подкаст хийгдэх болсон. Бүгд л гэмт хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор бэлтгэдэг байх. Ер нь гэмт хэргийн тухай хэрхэн мэдээлэх ёстой вэ?

-Манай Криминологичдын холбооноос “Дуулиант хэргүүд” гэсэн цуврал пост нийтэлдэг, та харсан байх.Ер нь нээлттэй нийгэмд аливааг нууж хаах боломж байхгүй л дээ. Нөгөө талаар хүмүүст нэгэнт нийгэм гарчихаад байгаа жигшүүртэй аюултай хэргийг мэдээлж түүнээс жигшүүлэх, сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлж байх ёстой.

Гол нь Марзан Шаравын зургийн концепци гэдэг шиг гэмт хэрэгтэн гишгэх газаргүй шүү гэдгийг л ойлгуулдаг байх ёстой.Угаасаа гэмт хэрэг үйлдээд илэрчихсэн баригдчихсан л байгаа биз дээ. Тэгэхлээр хүмүүст гэмт хэргийг нээх уран нарийн аргаар үйлдсэн зэргээр магтан дуулаад байлгүй зүгээр л муухай хэрэг хийсэн, баригдсан, бас заавал хариуцлага хүлээх учиртай гэдгийг л мэдээлж байх ёстой.

-Таны ном руу сэдвээ шилжүүлэх үү?

-“Прокурорын тэмдэглэл”номоо прокурор яг юу хийдэг, энэ ажил мэргэжил болоод ачаалал, онцлогийн талаар сонирхсон хэн бүхэнд зориулж бичсэн. Хүмүүс ер нь прокурорын талаар их гажууд төсөөлөлтэй болчихоод байх шиг санагдсан. Ганц нэг хууль бус үйлдэл хийсэн прокуророор нийт прокурорыг төлөөлүүлэн ойлгож болохгүй л дээ. Өдөр тутмын ажлынх нь жаргал, зовлонг ойлгуулах юм сан, бусад хүмүүсийн л адил даалгасан ажлыг сайн хийх юмсан, энэ Монгол Улсдаа тайван, амгалан амьдрах юмсан гэсэн хүсэлтэй эгэл жирийн л хүмүүс шүү дээ. Прокурор хүн өдөр тутамдаа юу хийдэг, өнөөгийн нийгэмд ямар аюултай жигшүүртэй хэргүүд гарч, түүнийг зөв шударгаар шийдэх гэж хууль сахиулагч, прокурор, өмгөөлөгч, шүүгч нар хэрхэн цаг наргүй ажилладгийг л ойлгуулахыг хүссэн.

-Та өдгөө удирдан ажиллаж буй Хөгжлийн эрх зүй төвийнхөө талаар мэдээлэл өгөөч?

-Манай хууль зүйн салбарт “Development law” буюу Хөгжлийн эрх зүй гэх парадигм байдаг. Эрх зүй гэдэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, нийгмийн харилцааг зохицуулж байхаас гадна тухайн нийгэм улс орноо хөгжүүлж, дэвшил авчирч байх учиртай. Өнөөдөр тулгарч байгаа асуудлыг зохицуулж, аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхээсээ гадна, илүү сайхан амьдрал, хөгжингүй нийгэм бий болгохын төлөө хуулиар шинэ стандарт, шинэ шаардлага, шинэ боломжуудыг нээж хөгжлийг дэмжих ёстой. Боловсролын хууль жишээлбэл, хүний сурч боловсрох эрхийг хангаж, боловсрол олгохтой холбоотой харилцааг зохицуулж байхын зэрэгцээ боловсролын байгууллагыг илүү боловсронгуй болгож, илүү сайн, илүү чанартай боловсрол олгох хөшүүргийг өөртөө агуулсан байх ёстой. Энэ зорилгоор хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, яавал хөгжилд хөтөлдөг, дэвшлийг дэмждэг хууль болгох вэ гэсэн чиглэлээр судалгаа, сургалт, нөлөөллийн ажил хийх зорилготой байгууллага.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

О.Мөнхцэцэг: Хүний хувь заяа шийдэх хүн алдаж, онож суралцангаа ажиллаж болохгүй  
Үзсэн: 4523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй