Өвөр Монголын Улаанцав хотод дэлхийн хамгийн том нэг цогц хиймэл оюуны тооцооллын төвийг байгуулж дуусгаснаа Юаньжин технологийн групп наймдугаар сарын 6-нд мэдэгдлээ.
Тус төвийн барилга байгууламжийн нийт талбай 120 мянган ам метр бөгөөд энэ нь 20 орчим стандарт хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Нэг сая тооцоолох картыг зэрэг ажиллуулах боломжтой бөгөөд төлөвлөсөн тооцоолох хүчин чадал нь нэг сая P түвшинд хүрэх аж.
Тус компани төвийг токен боловсруулах хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэх нэг цогц хиймэл оюуны мэдээллийн төв хэмээн тодорхойлж, хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийн нягтаршлын шинэ дээд үзүүлэлт тогтоосон гэж мэдээлжээ.
“Улаанцав Шинхэ бааз”-ын нийт төлөвлөсөн цахилгаан эрчим хүчний хүчин чадал 2 ГВт. Төв нь салхи, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчийг шууд ашиглах системтэй бөгөөд ногоон эрчим хүчний шууд хэрэглээ 80 хувиас дээш байхаар төлөвлөсөн байна.
Улаанцав хот нь Хятадын “Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох” үндэсний хэмжээний төслийн гол зангилаануудын нэг юм. Бээжин болон бусад томоохон хотуудтай холбогдох сүлжээний саатал харьцангуй бага учир хиймэл оюуны бодит цагийн тооцоолол, онлайн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломжтой гэж үздэг.
Түүнчлэн Улаанцав орчим салхи, нарны эрчим хүчний арвин нөөцтэй нь эрчим хүч ихээр шаарддаг хиймэл оюуны тооцооллын төвүүдийг хөгжүүлэхэд давуу тал болж байна.
Шинэ төв ашиглалтад орсноор асар их хэмжээний тооцоолох нөөцийг нэг дор төвлөрүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг хиймэл оюуны дэд бүтэцтэй шууд уялдуулан ашиглах боломж бүрдэж байгаа юм.
| Дэлхийн хамгийн том хиймэл оюуны тооцооллын нэгдсэн төвийг Өвөр Монголд байгуулжээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.