Шууд Chart

2023 оны Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотноо болно

2017-07-28 16:45:43

Зүүн Азийн Олимпийн хороодын зөвлөлийн 35 дугаар хурал өнөөдөр БНХАУ-ын Тайваны Тайчунд боллоо. Хурлаар Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмыг 2019 онд зохион байгуулах эрхийг авсан Тайчуны Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны бэлтгэл ажил, спортын хөтөлбөр төрлүүдийг баталсан юм. Мөн 2023 онд дараагийн наадмыг зохион байгуулах хотыг сонгох асуудлаар хуралджээ.

2023 онд зохион байгуулах эрхийн төлөө Улаанбаатар хот хугацаандаа саналаа өгсөн байсан бөгөөд өөр орны хотуудаас санал ирээгүй байжээ. Мөн Умард Солонгосын санал хугацаандаа ирээгүй тул Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ямар нэг өрсөлдөгчгүйгээр энэ наадмыг зохион байгуулах эрхийг авлаа. Нэр дэвшүүлэн өрсөлдөх хурлын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын төлөөлөл оролцож зохион байгуулах хотын гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Манай улс өмнө нь 2013, 2019 онуудад болох Зүүн Азийн наадам болон Зүүн Азийн залуучуудын наадмын эрхийн төлөө өрсөлдөж байсан юм. Зүүн Азийн залуучуудын наадам Зүүн Азийн олимпийн хороодын дүрмийн дагуу спортын 12-оос доошгүй төрлөөр зохиогдох бөгөөд Зүүн Азийн 9 орон бүгд оролцох юм байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

2023 оны Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотноо болно  
Үзсэн: 2075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй