Шууд Chart

“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэв

2026-07-26 10:44:53

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “М Си Эс – Кока кола” ХХК-ийн ажилчид, сайн дурын залуус болон Зэвсэгт хүчний 015 дугаар ангид алба хааж буй цэргийн албан хаагчдын оролцоотойгоорТуул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил амралтын өдрүүдэд өрнөж байна.

Үйл ажиллагаанд 6 байгууллага, цэргийн албан хаагчид болон сайн дурын 300 гаруй хүмүүс нэгдэж, нийт 1,2 сая метр.кв талбайг хамруулан, 8.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

“Бид Туул голынхон” ТББ, "Мишээл" групп ХХК, “Сүү” ХК, Баянзүрх дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан Даймонд рэй ХХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг албан байгууллагууд хамтран ажиллав.

Цэвэр орчин – хариуцлагатай иргэнээс эхэлнэ. Хогоо ил задгай хаяхгүй байж, байгальд хариуцлагатай амарч, зугаалж, байгалиа хамтдаа хамгаалцгаая гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэв  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй