Шууд Chart

Универсиад 2017 наадмын билэгдэл

2017-07-28 18:02:18

БНХАУ-ын Тайваньд болох 2017 оны зуны Универсиадын билэгдэл нь (Браво) нэртэй Баавгай юм. Энэхүү билэгдэлийн амьтан нь Тайвань улсын онцлог шинжийг илтгэн харуулж, арлын хар баавгайг дүрсэлжээ. “Браво” нэртэй баавгайг Тайваний иргэдийн дунд явуулсан онлайн санал асуулгын үр дүнгээр тодоруулан сонгосон юм. Тайваний арлын хар баавгай дүрслэл нь тамирчин хүний тууштай мөн чанар, Тайваньчуудын мохошгүй дайчин чанарыг илтгэн, хүчирхэг биетэй, догшин ширүүн, чадалтай, зоригтой байхыг бэлэгдэн харуулжээ.


Арлын хар баавгайн цээжин дээрх “V” үсэг нь (victory) буюу ялалт хэмээх утга санааг өөртөө шингээсэн байна. Баавгайг алтан медаль зүүлгэн дүрсэлсэн нь Универсиадын тамирчид мөрөөдөлдөө хүрэн амжилтаа ахиулах, медаль авах итгэлийг тэдэнд төрүүлэн өгч байгаа юм. Арлын баавгай нь нэн ховордсон ан амьтдын нэр төрөлд зүй ёсоор багтан ордог ба энэ утгаараа “Браво” баавгай нь Универсиадын бэлэгдэл болж, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжил, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь нэн чухал болохыг хүн ардад сануулан ойлгуулах, итгэлийг төрүүлэх чухал ажил болсон. Тамирчид спортын тэмцээндээ гол анхааралаа хандуулаад зогсохгүй байгаль орчныг хамгаалах нь чухал ач холбогдолтой гэдэг уриаг Тайваний 2017 оны зуны Универсиад наадмаар дамжуулан дэлхий нийтэд хүргэхэд үүний зорилго оршино. 


“Браво” баавгайны нэр нь Хятад хэлэнд “brilliant” буюу “алмаз эрдэнэ” гэсэн Тайвань үгтэй адилхан сонсогдохоос гадна Итали ардын үгийн санд “Браво” гэдэг нь “Дэмжих” гэсэн утга санааг илэрхийлдэг. Тиймээс энэхүү бэлэгдэл нь тамирчдыг чин зоригтойгоор гайхалтай амжилт гаргахад нь дэмжихийн хажуугаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг Тайпэй хотноо зочноор урин дуудаж байгааг харуулж байна. Бид бүгд хамтдаа энэхүү гайхалтай спортын арга хэмжээний төлөө БРАВО! гэж хэлцгээх болж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Универсиад 2017 наадмын билэгдэл  
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй