Шууд Chart

Универсиад наадмын уриа

2017-07-28 18:09:25

"Тайпэй-2017" Универсиад наадамд оролцохоор дэлхийн 160 гаруй орноос Тайпэй хотыг зорин ирж, медалийн төлөө өрсөлдөн, өөрсдийн хүсэл тэмүүлэлийг бадраан, уйгагүй хичээл зүтгэлээ гарган, тус бүртээ спортын дээд амжилтаа эвдэхээр ирэн “Таны төлөө, залуусын төлөө” гэж уриалан дуудах юм байна.

2017 оны дэлхийн оюутан залуусын Универсиад наадмыг зохион байгуулах хороо нь тамирчдын хүсэл мөрөөдөлд байнга орших, хэзээ ч мартагдахааргүй хамгийн шилдэг Универсиадыг зохиоход бэлэн болжээ. Дэлхий нийтээр шилдэг тамирчдаа урам зоригтойгоор уриалан дуудаж, өөрсдийн мөрөөдлөө биелүүлж, спортоор дамжуулан эрч хүчтэй болохыг ерөөн “Таны төлөө, Залуусын төлөө” хэмээн хэлцгээж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Универсиад наадмын уриа  
Үзсэн: 2548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй