Шууд Chart

Дүрс оншилгоо, цацрагийн аюулгүй байдал сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

2017-09-19 11:30:54

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Монголын Радиологийн нийгэмлэгийн дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Монголын Радиологийн нийгэмлэг “Дүрс оношилгоо, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийн улсын болон хувийн хэвшлийн нийт 58 эмнэлгийн 190 радиологич их эмч, рентген техникч нар оролцлоо.

Сургалтад Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын Радиологийн нийгэмлэг зэрэг байгууллагуудын холбогдох улсын байцаагч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, дүрс оношилгооны тоног төхөөрөмжийн хангамж, өнөөгийн байдал, дэлхийн радиологийн нийгэмлэгүүдийн цацрагийн аюулгүй байдалд анхаарч буй чиг хандлага, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж буй өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, рентген кабинетыг зохион байгуулах, түүнд тавигдах шаардрлага, дотоод хяналт, рентген аппаратын чанарын хяналтын дүн, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудлууд, дүрс оношилгооны алдаа, түүний байдал, нийгмийн даатгалын урамшуулал, хөнгөлөлтийн талаар, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт, байгууллагуудад тавигдах шаардлага зэрэг чиглэлээр хичээл зааж, рентген техникч, радиологич их эмч нарын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлж, 1 кридет олголоо.

Мөн рентген оношилгооны цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөгөөнд оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг үндэслэн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулахад шаардлагатай 10 саналаар зөвлөмж гаргаж холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Дүрс оношилгооны их эмч, рентген техникч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан зургийн тоог бууруулж, зургийн чанарыг сайжруулах, цацрагийн аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг тогтмолжуулж өвчтөн, цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслээр хангах, түүний ашиглалт, хадгалалтын байдалд тогтмол хяналт тавих, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын соёлыг хэвшүүлж ажиллахыг зөвлөсөн ач холбогдолтой сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа..
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт нь эрүүл мэндийн салбарт 2013 оноос хойш зохион байгуулаагүй бөгөөд цаашид тус сургалтыг жил бүр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын радиологийн нийгэмлэг хамтран зохион байгуулж, эрүүл мэндийн яамнаас 1 кридет олгож байхаар шийдвэрлэлээ.


Дүрс оншилгоо, цацрагийн аюулгүй байдал сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа  
Үзсэн: 1402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй