
Цөмийн энергийн тухай хуулийн 11(1) дүгээр зүйлийн 11(1).8, 32 дугаар зүйлийн 32.3.1-32.3.3 дахь заалтуудын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд хийх тандалт судалгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, барилгын материал болон түүний түүхий эдээс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжид хяналт шинжилгээ хийх тухай” 01/48 тоот удирдамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 11 аж ахуйн нэгжийн барилгын материал /Бетон зуурмаг, блок/-аас нийт 22 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна.
Хяналт шинжилгээний ажил үргэлжилж байна.
Барилгын материалыг цацрагийн шинжилгээнд хамруулж байна | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.