Шууд Chart

Марсельд олимпийн далбаат завины уралдаан болно

2017-09-22 18:12:27

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэ өдрүүдэд Францын Марсель хотод хүрэлцэн ирж, Францын ерөнхийлөгч Эммуанель Макронтой уулзалт хэлэлцээрүүдийг хийж байна. Энэ уулзалтын үеэр гаргасан эхний шийдвэрээр 2024 онд Францын Парис хотноо болох зуны олимпийн наадмын далбаат завины спортын төрлийн тэмцээн уралдаануудыг Марсель хотноо зохион явуулахаар болжээ.

Өнгөрсөн 7 хоногийн эхээр ОУОХ-ны 131 дэх удаагийн чуулган болж, 2024 оны зуны олимпийн 33-р наадмыг Францын Парис хотод зохион байгуулахаар шийдвэрлэж, энэхүү эрхийг нь тус хотын захиргаанд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Улмаар олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамт олон энэ наадмын ажилдаа ханцуй шамлан ороод байна.

Өнөөдөр олон улсын олимпийн хороо болон 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд хэлэлцэж, энэхүү олипийн наадмын далбаат завины спортын тэмцээнүүд Газар дундын тэнгисийн эрэгт орших Франц улсын баатар хот, Марсель хотноо явагдахаар болжээ. 2024 оны 08-р сарын 02-18-ны өдрүүдэд үргэлжлэх зуны олимп спортын үндсэн 28 төрлөөр зохиогдож, 306 багц медалийн эздийг тодруулна. Парис хотод өмнө нь 1900 он, 1924 онуудад зуны олимпийн наадам зохиогдож байсан. Ийнхүү тэд 100 жилийн дараа дахин нэг удаа соёлт хүн төрөлхтөний үнэт зүйл болсон олимпийн их баяр наадмыг өөрийн эх орондоо зохион явуулахаар болоод байна. Түүнчлэн Франц улс 1998 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2016 оны хөлбөмбөгийн ЕАШТ зэрэг тив дэлхийн томоохон наадмуудаг амжилттай зохион байгуулж байсан билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Марсельд олимпийн далбаат завины уралдаан болно  
Үзсэн: 2100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй