Шууд Chart

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо

2017-09-25 17:00:18

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Байгаль орчин, геологи уул уурхай, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны хооронд “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг зохион байгуулж байна.
Сарын аяны нээлтийн үйл ажиллагаа Цөмийн энергийн комиссынн Ажлын албанд зохион байгуулагдлаа. 

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны нээлтийн үйл ажиллагааг МХЕГ-ын Тамгын газрын дарга Ч.Энхбат, Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа, Олон Улсын Атомын Энергийн агентлагийн мэргэжилтэн Ж.Хондрос нар нээж үг хэллээ. 
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд МХЕГ, ЦЭКАА, Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран “Байгалийн цацраг идэвхт материалд тавих цацрагийн хяналт” сэдэвт үндэсний сургалт семинарыг зохион байгуулж байна.

Байгалийн цацраг идэвхт материалд тавигдах хяналтын чиглэлээр гаргасан Олон улсын болон үндэсний дүрэм журам, стандарт, зөвлөмжүүд, байгалийн цацраг идэвхт изотопууд, түүнд тавих цацрагийн хяналт хэмжилт, дадлага ажил, Байгалийн цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанаас хүн амын авах цацрагийн тун, цацрагийн биологи үйлчлэл зэрэг сэдвийн хүрээнд 5 хоногийн турш тус сургалт семинарт геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд мөн төрийн байгууллагын 33 албан хаагчид оролцон мэдлэг чадвараа дээшлүүлж байна.


“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй