
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу Нийслэлийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Хот суурин газрын хөрсний бохирдлын байдалд хяналт шинжилгээ хийх” 01/99 тоот удирдамжаар Сонгино хайрхан дүүргийн хөрсний бохирдлын тогтоосон 10 цэгээс хөрсний дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.
Хот суурин газрын хөрсийг цацрагийн хяналт шинжилгээнд хамруулж байна | ||
Үзсэн: 1506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.