Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн арвантавдугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар 2 асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээр асуудал
Амралт сувилал, аялал жуулчлалын баазуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай
Хоёрдугаар асуудал
Арьс ширний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай
Хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт эхлэв.
Амралт сувилал, аялал жуулчлалын баазуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн талаар Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.Орхон танилцуулга хийв.
Тус асуудлаар Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын/ахлах/ байцаагч Ч.Энхчимэг, Н.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.
Гадны төлөөллөөр “Тэрэлж бумбан тур” аялал жуулчлалын байгууллагын захирал Г.Пүрэвдорж, “Планет интернейшнл” ХХК-ий Тэрэлж лождь АЖБ-ын ерөнхий менежер Л.Мэндсайхан, “Монгол алтайн тревэл” ХХК-ий “Мираж” аялал жуулчлалын байгууллагын гүйцэтгэх захирал Г.Алтангэрэл, ”Баянзүрх шижир” ОНӨААТҮГ-ын хягтлан бодогч М.Хишигдэлгэр, “Сутай тур ХХК-ий Оян жим амралтын газрын захирал А.Баярмаа нар оролцлоо.
Арьс ширний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мөнхбаяр танилцуулга хийлээ.
Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналт, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын /ахлах/ байцаагчид оролцлоо.
Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналт, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын /ахлах/ байцаагчид оролцлоо.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.